Н.Багабанди гуайг ерөнхийлөгч байх үед энэ С.Баяр гуай нэг ийм байж билээ! Баригдсан сэтгүүлч нарыг нь би нь өмөөрч ийш тийш бичээд л. Багабанди гуайгаас асуулт асуулаа гээд л хорьж байсан шүү, Төв аймагт.
Дэнс Шинээг саатуулжээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн зөвлөх түүнийг Цагдаад өгч байгаагаа мэдэгдээд, 24 цагийн дараа хорьчхов. Манай цагдаа, хуулийнхан яг хэнд үйлчлээд байгаа нь эндээс харагдана аа.
“Шинээ муухай” гэдэг нийтийн хандлага дээр ингэж тоглохыг Ерөнхийлөгчийн институцэд битгий олгоорой. “Хорьсон нь зөв” гэж орилоход л гэртээ лайв хийдэг иргэдийг бариад хорихыг дэмжсэн оролцогч та өөрөө болно.
Баярлахгүй байх сэдэв ч гэж бий, өөрт чинь ямар төвөг учруулсан байсан ч, хичнээн дургүй, таалагддаггүй байсан ч. Бариад хорих дээр нь бархираад байж болохгүй ээ.
Шагнал гуйсан, уулзахыг хүссэн, санхүүгийн тусламж хүссэн, томилолтод явах санал тавьсан хүн бүрээ Шинээ шиг барьж хорио, Цагдаа бол шуурхай ажиллах юм байна ш тээ, Ерөнхийлөгчийн багаас гомдол гаргангуут.