Хятад хүмүүс мундаг сэтгэлтэй шүү
Taobao-с юм захиалахдаа андуураад буруу бараа захиалчихаж л дээ би. Хүргэлтэндээ гараагүй байсан болохоор дэлгүүртэй нь холбогдоод боломжтой бол зөв бараагаар нь солиулах эсвэл буцаалт хийх гээд. Чаагий ахаасаа (chat gpt) тусламж аваад дэлгүүртэй нь бичилцсэн ч ерөөсөө ойлголцож өгдөггүй ээ. Тэгээд яая даа гээд сууж байтал хоёр хятад ах, эгч кофе уухаар орж ирлээ. ( би кофе шопт баристагаар ажилладаг) Хоёулаа бага зэрэг монголоор ярьдаг юм байна. “Энэ хоёр хүнээс тусламж хүсвэл яах бол?” гээд нэлээн санаа зовж сууснаа эцэст нь: “Уучлаарай, би хувийн нэг зүйл дээр тусламж авах гэсэн юм. Та боломжтой юу?” гэж англиар асуутал “Өө, тэгэлгүй яахав” л гэнэ. (Кофегоо ууж дууссан дараа нь асуусан шүүү)
Тэгээд утсаа өгөөд, юу захиалсан, юун дээр алдсанаа тайлбарлаад “Боломжтой бол зөв бараагаар нь солиулаад, боломжгүй бол буцаалт хиймээр байна. Дэлгүүрийнхэн намайг ойлгохгүй байгаа юм. Та ярилцаад өгч болох уу?” гэлээ. Нөгөө хоёр маань дор нь хятад keyboard татаж аваад дэлгүүртэй миний өмнөөс бичилцээд эхэлсэн. Гэтэл хариу байдаггүй ээ. 20, 30 минут өнгөрлөө. Явах цаг нь болсон бололтой болохоор нь “Санаа зоволтгүй ээ, та хоёр явж болно. Би өөрөө шийдчихье” гэтэл “Зүгээр ээ, бид 2 маргааш дахиад ирнэ.” гээд гараад явбаа.
Би ч маргааш дахиад кофе уухаар ирэх юм байна ааа л гэж бодлоо. Гэтэл нээрээ л маргааш нь хүрээд ирдэг байгаа. Тэгээд танимхаараад “ Юу захиалах уу” гэхэд өөдөөс “Чамд туслах гэж ирлээ. Өнөөдөр кофе уухгүй эээ.” Гэж үү. Санаа зовсон гэж. Тэгээд нөгөө дэлгүүртэй дахиад миний өмнөөс бичилцэж, ярилцаад эцэст нь буруу захиалсан барааг минь зөв бараагаар нь солиулаад, захиалгыг маань хүртэл хийж өгөөд явсан.
Танихгүй хүний нэг жижигхээээн асуудлыг ингэж санаад, маргааш нь бүр зориод ирж тусалдаг хүн байдаг л юм байна. 🥹
Хүн чанар гэдэг заримдаа ийм жижигхэн зүйлээс л харагддаг юм болов уу даа.