“Шинэ хоршоо”-г сурталчлах гэх халхавчаар 2024 оны сонгуулиар улсын төсвөөс гарсан 1.7 тэрбум төгрөгийн хэвлэлийн гэрээ нь Д.Амарбаясгалангийн нүүрсний хулгайг хаацайлах, гөлөг төөрүүлэх төлбөр л байсан. Цаг хугацаа харуулах биз…
ЮМНЫ ҮНЭ ӨСӨХӨД НӨЛӨӨЛЖ БАЙГАА ХҮЧИН ЗҮЙЛСИЙН НЭГ‼️
2026.10сарын байдлаар
“Шинэ хоршоо”-гоос зээл авсан малчдын төлөлт ийм байна.
1. Булган 80,5 тэрбумаас 3,2тэрбум
2. Ховд 73,5-аас 4,6 тэрбум
3. Архангай 65,4-аас 4,2 тэрбум
4. Завхан 43-аас ердөө 1,5 тэрбум төг л төлсөн
Нийтдээ 900 тэрбум төгрөг тараасан ч жилийн дараа нь 218 тэрбум л буцаж орсон. Төлөлтийн хувь ихэнх газарт итгэмээргүй бага, зээлийн хугацаа урт, хөнгөлөлттэй нөхцөлтэй.
Олон аймагт төлөлтийн үзүүлэлт зууны 5%-даа ч хүрэхгүй байна‼️
Би бас төрөөсөө асуумаар байна:
- Зээлийг зориулалтын дагуу ашигласан эсэх,
- Хоршоодын тайлан,
- Нарийвчилсан нэгдсэн дүгнэлт,
- Хэр их бодит үйлдвэрлэл бий болсон,
- Энэ улсын эдийн засагт хэр их өгөөж өгөв,
Нөгөө л хариуцлага, хяналт сул байгааг үүн дээрээс ч харж болж байна.
6%-ийн хүүг төрөөс иргэдийн төсвийн мөнгөнөөс гаргаж байгаа.
Төлөлт муудвал, хүүгийн зөрүүг татвар төлөгчид нөхнө!
ТӨСВИЙН МӨНГӨ ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛАХАА БОЛЬ‼️
ГИШҮҮДИЙН УИХ-д ДАХИН СОНГОГДОХ МӨНГИЙГ ИРГЭД БЭЛДЭХ АЛБАГҮЙ‼️