🇲🇳 Former Prime Minister of Mongolia, Chairman of the Mongolian People's Party

Mongolia
#GoMongolia: Always moving! on @CNN. More tourists means more opportunities for all Mongolians. #Mongolia🇲🇳
102
197
341
69,526
Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж эх орон, ард түмэндээ үйлчлэх нэр төрийн хэрэг байлаа. Шинэ Ерөнхий сайдаар томилогдсон Гомбожавын Занданшатар танд амжилт хүсье. Мөнх хөх тэнгэрийн дор Монгол орон мандан бадрах болтугай🇲🇳
360
126
558
193,873
Эх орон, ард түмэндээ зүтгэх нэр төртэй үүргийг хүлээж, цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа. Намайг дэмжиж, надад итгэл хүлээлгэж ирсэн Монгол Ардын Намын журмын нөхөд, ард түмэндээ баярлалаа. Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нарт талархал илэрхийлье. Салбар бүрийн төлөөлөл 126 гишүүн бүхий холимог тогтолцоотой парламентыг бүрдүүлэх, “Хурдтай хөгжлийн төлөө Зориг” уриан дор Хамтарсан Засгийн газрыг байгуулахад улс төрийн манлайлал үзүүлж, хамтран ажилласан Ардчилсан нам, намын дарга Л.Гантөмөр, ХҮН нам, намын дарга Т.Доржханд нарт болон парламентад суудалтай намын удирдлагууд, хамтран ажилласан Засгийн газрын нийт бүрэлдэхүүнд, дэмжиж ажилласан Улсын Их Хурлын нийт гишүүд та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй. Аалзны тор мэт сүлжилдсэн ашиг сонирхлын сүлжээ ард түмнийг дийлнэ гэж хэзээ ч байхгүй. Мөнх хөх тэнгэрийн дор ардчилсан парламентын засаглал мөнхөд орших болтугай! 🇲🇳
266
136
411
73,102
Өнөөдөр Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш 70 жилийн дараа хийгдэж буй 2 дахь холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байна. Хамтарсан Засгийн газарт улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцээрийг соёрхон баталсан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан болон Улсын Их Хурлын эрхэм гишүүд, парламентад суудалтай улс төрийн намууд, Засгийн газрын Ажлын хэсгийн гишүүд Та бүхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Өнөөдөр Монгол улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлд эрчимтэй хөгжлийн шинэ эрин эхэлж байна. Монгол улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогоо тууштай хэрэгжүүлж, “Монголын За бол андгай” хэмээх язгуурын зарчмаа хатуу баримтлах болно. Энэхүү төмөр зам холбогдсоноор боомтын хүчин чадал 2 дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 165 сая тоннд хүрч жилд 1.5 тэрбум ам.доллараар орлого нэмэгдэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.долларт хүрэх Засгийн газрын зорилт хангагдах, эдийн засаг тэлэх үндсэн нөхцөл бүрдэнэ. Олон улсын худалдааны дайн, геополитикийн өрсөлдөөн хурцдаж, тодорхойгүй байдал үүсэж буй энэ цаг үед Монгол улсын экспорт нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой байдал хангагдана. Түүнчлэн энэ төмөр зам ашиглалтад орсноор дэлхийн гангийн үйлдвэрлэлийн талаас илүү хувийг үйлдвэрлэдэг БНХАУ-д нүүрсийг урт хугацаанд тогтвортой, найдвартай нийлүүлэх хамгийн итгэлт түнш Монгол Улс байх болно. 🇲🇳🇨🇳
295
174
420
110,931
Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн Сайншанд суманд амжилттай боллоо. Дараа жилийнх Дундговь аймагт болно. Орон нутгийн удирдлага, иргэд, эрдэмтэн судлаачид, говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн саналыг сонсож, Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөл болон аж үйлдвэржилт, уул уурхай, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн төсөл, бүтээн байгуулалтыг дэмжиж хамтарч ажиллахаа илэрхийлсэнд талархаж байна. Бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх чиглэлд говийн бүсийг аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс болгож хөгжүүлэхээр тусгасан. Тус бүс нутагт тээвэр логистикийн төв, хуурай боомтыг Даланзадгад, Чойрт, соёл, аялал жуулчлалын тусгай бүс, геопаркыг Дундговь аймагт байгуулахаас гадна говийн бүсэд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн хамгийн эхэнд усны төслийг эрэмбэлэхээр боллоо. Говийн бүсийг усаар хангах “Орхон -Онги”, Хэрлэн тооно” төслийг үе шаттай хэрэгжүүлэх Засгийн газрын шийдвэрийг тус бүсийнхэн дэмжихээ илэрхийлсэн. Засгийн газрын 14 мега төслөөс Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтын төмөр зам, Нүүрс-хими, кокс-химийн цогцолбор, Газрын тос боловсруулах цогцолбор, 450 МВт-ын хүчин чадалтай ДЦС зэрэг төслийг говийн бүсэд хэрэгжүүлнэ. Говийн бүсийн зөвлөлийн өнөөдрийн хуралдааны үеэр 110 хүний гаргасан саналд үндэслэж бүсийн хэмжээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.
194
73
173
48,461
Хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн түүхэн ой энэ өдрүүдэд тохиож байна. 1925 оны 5 дугаар сарын 08-ны өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн санаачилгаар “Хойчийн залгамжлагч багачуудын холбоо”-г үүсгэн байгуулсан нь өнөөдрийн хүүхдийн байгууллагын эхлэл болсон түүхтэй. Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд, багачууд билээ. Хүүхэд бүр аз жаргалтай, бүрэн дүүрэн амьдрах боломжийг бүрдүүлэхийн төлөө ажилласаар ирсэн хүүхдийн төлөө үндэсний болон олон улсын байгууллагууд, үе үеийн зүтгэлтнүүд Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье! Өнөөдөр түүхт ойн босгон дээр шинэчилэн байгуулагдсан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан хуралдаж, Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон байгуулах, дөрвөн улирлын хүүхдийн зуслангуудыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан байгуулах, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд төр хувийн хэвшлийн түншлэлээр ажиллах төлөвлөгөө болон хүүхэд хамгаалал, хөгжлийн хяналт үнэлгээний асуудлыг хэлэлцэв. #АлсынХараа2050 #HumanCapital #ХүнийХөгжил
56
82
134
22,447
“Open Sky” хэрэгжиж эхэллээ... 2023 оны наймдугаар сард АНУ-д хийсэн албан ёсны ажлын айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд “Open sky” хэлэлцээр үзэглэсэн. Үүний үр дүн гарч, Америкийн тэргүүлэгч агаарын тээврийн “United Airlines”-ийн хөлөг өчигдөр манай улсад амжилттай газардлаа. Ингэснээр цаашдын олон нислэгийн суурь эрх зүй болсон гэрээ ийнхүү хэрэгжиж эхэлж байна. Хичээл зүтгэл гаргасан хүн бүхэнд талархал илэрхийлье. 🇲🇳🇺🇸 Айлчлалаар тохирсон бусад хамтын ажиллагааны хэрэгжилт, хоёр улсын худалдааны талаар ирэх 5-7 сард дүгнэн ярилцах болно.
41
116
220
16,486
14 Мега төслийн тавдугаарт эрэмбэлэгдсэн "Эгийн голын усан цахилгаан станц" Хөгжлийн Мега төслүүдийн бүтээн байгуулалтын ажлууд идэвхжиж байна. Хойд бүсийн иргэд санал нэгтэйгээр Эгийн голын төслийг дэмжиж, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн иргэдтэй нүүлгэн шилжүүлэлт болон нийгмийн нөлөөллийн талаар санал солилцож нэгдсэн шийдэлд хүрэв. Засгийн газрын төслийг дэмжсэн эрхэм орон нутгийн иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Дэлхийн цэнгэг усны нөөцийн 14-16 хувийг Байгаль нуур бүрдүүлдэг тул ЮНЕСКОГИЙН дэлхийн өвд бүртгэгдсэн. Сэлэнгэ мөрөн нь Байгаль нуурын нийт цутгалын 50 хувийг бүрдүүлдэг. Тиймээс Эгийн голийн усан цахилгаан станцын төсөл нь зөвхөн Монгол, ОХУ төдийгүй олон улсын усны эмзэг сэдэв болсоор ирсэн. 1964 онд эхэлсэн энэ төсөл дээрх асуудлаас үүдэн өнөөдрийг хүртэл хэрэгжиж чадаагүй байна. 2022 онд Владивосток хотноо болсон Дорнын Эдийн засгийн чуулганы үеэр ОХУ-ын талтай байгаль орчны үнэлгээг дахин хийхээр тогтсон. Сүүлийн судалгаагаар Эгийн гол нь Байгаль нуурын урсацад 0.020-0.023 хувь буюу үл мэдэгдэх нөлөөллийн түвшинд гарсан нь төслийн хувьд том алхам юм. Эгийн голын 315 МВт-ын УЦС нь Төвийн бүсийн эрчим хүчний системийн горим тохируулгын үүрэг гүйцэтгэх төдийгүй Тэрхийн цагаан нуураас 2 дахин том нуур үүсэх нь Монгол Улсын гадаргын усны хуримтлал бий болох бөгөөд нийгэм, эдийн засгийн чухал нөлөөтэй төсөл юм.
40
106
239
20,232
Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт боллоо. Хойд бүсийн онцлог, тулгамдаж буй асуудал хөгжлийн төлөвлөгөө, бүсийн тэргүүлэх төслийн талаар хэлэлцэж, саналаа хэлсэн Булган, Орхон, Хөвсгөл аймгийн удирдлага, эрдэмтэн судлаачид, иргэддээ баярлалаа. Тэдний зарим саналыг тусгаж, Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргахаар боллоо. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Хойд бүсийг “Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс” болгон хөгжүүлнэ. Хойд бүсийг хилийн боомтуудтай холбох боломж, дэд бүтцийн төлөвлөлт, бусад бүстэйгээ эдийн засгийн интеграцид ороход чиглэсэн төслүүдийг эдийн засгийн ач холбогдлоор эрэмбэлж хэрэгжүүлэх нь чухал. Хойд бүсэд дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлж, нэн тэргүүнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, авто замын төслүүд, Мөрөн 4С ангиллын нисэх буудал, Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлнэ.
70
83
144
26,006
Хаврын бүтээн байгуулалтууд идэвхжиж байна. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км төмөр замын төслийн бүтээн байгуулалт эхэллээ. Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил”-ээр зарлаж, авто замын түгжрэл, агаарын бохирдол, дагуул хот байгуулах, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг арилгах зэрэг томоохон төслүүдийг эхлүүлж байгаагийн нэг нь энэхүү төмөр зам юм. Төмөр замыг энэ оны 10-р сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэхүү төмөр зам нь нийслэл Улаанбаатар хот, шинэ нисэх буудлыг түшиглэсэн Хүннү хотыг шинээр байгуулах эхлэл болж байгаагаараа ач холбогдолтой. Түүнчлэн логистикийн нийлүүлэлтийн сүлжээний бүх процессыг дижитал технологи, автоматжуулалт, болон AI, Big Data, IoT зэрэг дэвшилтэт системүүдээр бүрэн удирдах, бүтэн системийн интеграц, онлайн платформын шийдэл бүхий орчин үеийн логистикийн 5PL стандартад нийцсэн ачаа тээврийн логистикийн үйлчилгээг шинээр нэвтрүүлнэ. Энэхүү төмөр зам нь Улаанбаатар хотын ачаа тээврийн үндсэн зангилааг Богд хаан уулын урд хэсгээр тойруулах үндсэн шийдлийн нэг болж байна.
69
111
212
24,286
E-Mongolia хэрэглэгчийн тоо 2 саяд хүрлээ. 2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх үедээ Эстони Улсад айлчилж, тус улсын цахим засаглалын сайн туршлагыг судалж, “Цахим Монгол” төслийн баг Эстонийн e-Governance Academy-тай хамтран ажилласнаар E-Mongolia платформын эхлэл тавигдсан. Үүний үр дүнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим Монгол” үндэсний хөтөлбөр, “Алсын хараа–2050” бодлогын хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор “E-Mongolia” системийг 2020 оны 10-р сарын 2-нд нээж, 23 байгууллагын 181 үйлчилгээг цахимжуулсан билээ. Өнөөдөр E-Mongolia платформд 88 байгууллага 1,264 үйлчилгээ цахимаар үзүүлж, насанд хүрсэн иргэдийн 88 % нь ашиглаж, дээрх хугацаанд нийт 73.6 сая гаруй удаагийн үйлчилгээ авч, 1.4 их наяд төгрөгийн зардал хэмнэжээ. Энэ нь иргэн төвтэй, хүнд сурталгүй төрийн үйлчилгээний шинэ соёлыг төлөвшүүлж, цахим шилжилтийн үр дүнг тод харуулж байна. 2020 онд НҮБ-ын цахим засаглалын индексээр 92 дугаар байрт жагсаж байсан Монгол Улс 2024 онд 46 дугаар байр, Ази тивд 13 дугаар байрт эрэмбэлэгдсэн нь бидний хамтын зүтгэлийн үр дүн билээ. Цаашид ч төрийн үйлчилгээг илүү ухаалаг, хүртээмжтэй, хүнд сурталгүй болгохын төлөө Засгийн газар тууштай ажиллана.
64
121
238
46,805
Хүн төрөлхтний энх тайван, итгэл бишрэл, үзэл санааны гол удирдагчдын нэг “Энх тайвны мөргөлч...” хэмээн өөрийгөө даруухнаар тодотгосон эрхэм хүмүүн бурхны хутгийг олсонд гүнээ эмгэнэл илэрхийлье. Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис бол Монголын ард түмний дотнын анд нөхөр, манай улсад төрийн айлчлал хийсэн анхны Пап байсан билээ. Ромын Пап IV Инносентийн элч Плано Карпини 1246 онд Монголын эзэнт гүрэнд хүрэлцэн ирж, Гүюг хаан хариу захидал илгээснээс хойш 777 жилийн дараа Пап Францис манай оронд айлчилж түүхийн шинэ хуудас нээж байв. Даян дэлхийн энх тайван, амар амгаланг цогцлооход үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан Пап Францисын гэгээн алдар мөнхөд орших болтугай! We deeply mourn the loss of this noble man, who humbly described himself as a "Pilgrim of Peace" and was a prominent leader advocating for peace, faith, and the ideals of humanity. Pope Francis, the Head of State of the Holy See, was a close friend to the Mongolian people and the first pope to undertake a state visit to our country. Seven hundred and seventy-seven years after the envoy Plano Carpini brought Pope Innocent IV's message to the Mongol Empire in 1246, and following the reply from Guyug Khaan, Pope Francis visited our nation, marking a significant moment in our shared history. May the legacy of Pope Francis, whose invaluable contributions to world peace and harmony will endure forever, continue to inspire us all.
80
135
321
27,130
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгох шийдвэр гаргав. Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх мега төслийн үр өгөөж, Баялгийн сангийн хөрөнгийн тодорхой хэсгийг Боловсролын салбарт зарцуулна. Эдийн засгийн өсөлт чухал ч Засгийн газрын бодлогын цөм ХҮНИЙ хөгжил юм. “Боловсролыг дэмжих жил” болгосноор нийт суралцагчдад тэгш хүртээмжтэй, чанартай боловсрол олгоход анхаарч, багш бэлтгэх тогтолцоо, хөтөлбөрийн шинэчлэл, багшийн нийгмийн баталгаа, сургууль, цэцэрлэгийн барилгын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх боловсрол, бага, дунд, ахлах сургуулиудыг төрөлжүүлэн хөгжүүлэх, их сургуулиудын шинэчлэл зэрэг асуудлыг шийдэхээр төлөвлөв.
55
131
212
34,230
Хот хөдөөгийн сэргэлт, Бүсчилсэн хөгжил, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд ХХААХҮЯ-ны зарим газар нэгж, харьяа агентлаг, байгууллагууд Дархан-Уул аймагт шилжин суурьшаад байна. Тус аймагт шилжин ажиллаж буй албан хаагчдын төлөөлөлтэй уулзаж, ярилцлаа. Тус яамны газар, нэгж, харьяа агентлагуудаас төрийн 200 албан хаагч Дархан-Уул аймагт нүүж иржээ. Эдгээр ажилтнуудад ипотекийн зээлийн урьдчилгаа олгож, орон сууцны дэмжлэг үзүүлэх зэргээр нийгмийн асуудлыг шийдэж байна. Улаанбаатар хотоос орон нутагт шилжиж, бүсийн хөгжлийн бодлоготойгоо уялдан ажиллаж буй анхны яам, төрийн захиргааны төв байгууллага болж байна. Түүчээ болсон ХХААХҮЯ-ны ажилтан, албан хаагчдадаа баярлалаа.
48
67
120
19,227
“Атрын-IV” аяныг эхлүүлж, Дархан-Уул аймагт ажиллаж байна. Монгол Улс атар газрыг эзэмшиж, газар тариалангийн аж ахуйг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилготойгоор Атрын гурван аяныг өрнүүлсэн түүхтэй. ✅Атрын 1-р аян 1959 онд эхэлж, атар газрыг эзэмших, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлж, үндэсний боловсон хүчнийг бэлтгэх шанг татсан. ✅Атрын 2-р аян 1976 онд эхэлж, залуучуудыг өргөнөөр татан оролцуулж, тариалангийн талбайг нэмэгдүүлж байв. ✅Атрын 3-р аян 2008 онд эхэлж, үрийн сортыг сайжруулж, техник технологийн шинэчлэлийг эрчимжүүлсэн. Атрын 4-р аян ухаалаг, дэвшилтэд технологид суурилж, дотоодын хүнс,тэжээлийн хэрэгцээг хангахаас гадна экспортын чиг баримжаанд төвлөрсөн газар тариалан, эрчимжсэн мал ахуйн хослолыг бий болгох зорилготой. Түүнчлэн бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хотоос хөдөөд шилжих залуу гэр бүлийг газар тариалан эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, орон сууцжуулалтын бодлоготой уялдуулан хэрэгжүүлнэ. “Атрын-IV” аяныг хэрэгжүүлснээр 200.0 мянган га талбайг шинээр тариалангийн эргэлтэд оруулж, нийт эргэлтийн талбайг 1.2 сая га-д хүргэх, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үргэлжлүүлж, ухаалаг газар тариаланг хөгжүүлэн, усалгааны дэвшилтэт технологи нэвтрүүлж, тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон нутагшсан сортын үрээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах зэрэг олон ажил хийхээр төлөвлөж байна.
65
84
172
44,055
Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн өдөр тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Чой Жин Вон-ыг хүлээн авч уулзлаа. Солонгос Улс бол монголчууд хамгийн олноор ажиллаж, амьдардаг гуравдагч хөрш орон бөгөөд 2023-2024 онд манай улсад БНСУ-аас 335,345 жуулчин ирсэн нь гадаад жуулчдын тоогоор тэргүүлж байна. Энэ нь хоёр улсын ард иргэд хоорондоо зүрх сэтгэлээрээ ойрхон байгаагийн илрэл юм. Элчин сайд Чой Жин Вон-той уулзах үеэрээ хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ. Тэр дундаа хоёр орны хамтран хэрэгжүүлж буй төслүүдийг эрчимжүүлэх, тухайлбал “Солонго-I,II” хороолол, 10 аймгийн дулааны станцын төслийг эрчимжүүлэхэд анхаарахыг хүслээ.
26
107
190
11,301