Нийгмийн итгэлцлийг сэргээнэ.

Ulaanbaatar
Pinned Tweet
🔴TenGer TV LIVE FROM COP17 | DAY 12 x.com/i/broadcasts/1OxwbnDBl…
1,137
Цахилгаан машины хэрэглээ огцом нэмэгдэж байгаа ч гадуур цэнэглэх цэнэглэгчний хүрэлцээ хомс байгаа дээр зарим нь ажиллахгүй байгааг цахилгаан машин хэрэглэгчид хэлж байна. Нийслэл хотод нийт 25 байршилд 80 цэнэглэгч, орон нутагт 4 байршилд 11 цэнэглэгч байгаа юм. Өөрөөр хэлбэл 2022 оноос хойш Монгол улсад импортоор орж ирсэн 1838 машинд бодож үзвэл 20 цахилгаан машинд 1 цэнэглэгч ногдож байгаа юм #TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
2
264
Өнгөрсөн сард гарсан годрон өвчний улмаас малчид 20.8 мянган ямаагаа устгалд оруулж, 7 тонн ноолуурын орлогоо алдлаа. Энэ нь малчдын амжиргаанд хүндээр тусахаас гадна, 5-10 мянган ширхэг кашемиран цамц үйлдвэрлэх түүхий эд дутагдахад хүрч, цаашлаад үндэсний ноос, ноолуурын салбарт сөрөг нөлөө үзүүлэхийг салбарын мэргэжилтнүүд анхааруулж байна #TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
2
134
Социал демократ монголын залуучуудын холбооноос “Шинжлэх ухаан нэгт” уриатайгаар “New Normal 2026” эрдэм шинжилгээний хурлыг анх удаагаа зохион байгууллаа. Эрүүл мэнд, эдийн засаг, инноваци, технологи, хиймэл оюун ухаан, гадаад харилцаа, хот төлөвлөлт гэсэн үндсэн зургаан салбар сэдвийн хүрээнд нийт 309 илтгэл тавигдаж ялагчаа тодрууллаа #TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
89
Нөмрөгийн түймрийн асуудал юу болов гэдгийг бид нэхэн сурвалжилсаар байна. Мобиком корпорацийн уучлалын хэлтэрхийгүй мэдэгдэл, гүйцэтгэх захирлын бөхийж, хариуцлага хүлээнэ гэсэн мэдээллээс хойш  долоо хоногийн хугацаа өнгөрлөө. 8 хоногийн турш онцгойгийн алба хаагчид өдөр шөнөгүй тэмцэж галыг бүрэн унтрааснаас хоёр хоногийн дараа буюу уржигдар хохирлын үнэлгээг тогтоох ажлыг хэсгийг гаргажээ. Тэд 30 хоногийн дотор хичнээн хэмжээний хохирол учирсныг тогтоох юм байна #TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
1
143
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар хийж буй төрийн айлчлал эхэллээ. Энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний ХБНГУ-д 14 жилийн дараа хийж байгаа гэдгээрээ онцлог болж байна. Хоёр улсын төрийн тэргүүн нар өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийж цаашид Ашигт малтмал, сэргээгдэх эрчим хүч, алт цэвэршүүлэх үйлдвэр, иргэд хоорондын солилцоо, УБ-Берлин чиглэлийн агаарын  тээврийг хэрэгжүүлэх, авто тээврийн харилцааг хөгжүүлэхэд хамтрахаар боллоо #TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
1
214
Өнгөрсөн баасан гарагт буюу 10 сарын 16-ны өдөр Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн хурлаа зарлан хуралдуулж, нийслэлийн намын байгууллагын 36 дугаар бага хурлын товыг 11 сарын 7-ны өдөр болгохоор товлосон. Энэ бага хурлын гол хүлээлт экс мер Х.Нямбаатар хотын намын хорооны даргын албан тушаалаа өнөөгийн Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагвад шилжүүлэх үү гэдэгт чиглэж байна #TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
626
Олон давхар орон сууц, оффисын барилгыг хувийн хэвшил гурав, дөрөвхөн жилийн дотор бариад ашиглалтад оруулчихдаг. Гэтэл улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа сургууль, цэцэрлэг, театрын барилгууд 10 гаруй жил баригдаж дуусалгүй, төсөвт дарамт болсоор байна. Уг нь Засгийн газраас энэхүү замбараагүй байдал, шаардлагагүй зардлыг хумих зорилгоор "Улсын хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл"-ийг өргөн барьсан ч Төрийн байгуулалтын байнгын хороо унагасан байна #TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
2
1
180
10 хүрэхгүй жилийн өмнө Монгол Улсын төсөв бүхэлдээ 10 их наяд төгрөг дотор эргэлддэг байлаа. Энэ мөнгөөр манай улс бүтэн нэг жилийнхээ амьдралыг залгуулж байв. Гэтэл өнөөдөр энэ асар их мөнгийг Засгийн газар ердөө ганцхан жилийн төсвийн нэмэгдэл болгон оруулж ирж, нэгдсэн төсвийн нийт зарлагыг 43 их наяд төгрөгт  хүргэхээр зүтгүүлж байна. Энэ бол сонгууль угтсан, инфляцыг өдөөж, эдийн засгийг шоконд оруулах аюултай төсөв гэж УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна #TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
1
121
🔴ИРАН “ДУУСААГҮЙ АЖИЛ БИЙ” ГЭЖ АНХААРУУЛАВ 10-р сарын 27-нд болох Израилын парламентын сонгуулийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Израил улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг дэмжиж буйгаа илэрхийллээ. Мөн АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Израилд урьдчилан зарлалгүй айлчиллаа. Яг энэ үеэр Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи АНУ, Израил улс Иран улсын эсрэг дахин халдвал, “Бидэнд ч дуусгаагүй ажил бий” гэж анхааруулав. Мөн Ерөнхий сайд Беньямин Нетаньяхуг АНУ-ыг дахин дайнд татан оруулахыг оролдож байна гэж буруутгалаа. “Гадаад Мэдээ”-г ажлын өдөр бүрийн 19:50 цагаас ТэнГэр ТВ-ээр болон YouTube хуудсаар дамжуулан үзээрэй. YouTube Link: youtu.be/0Z85d_5reqA Хаштаг: #TenGerTVмэдээ #Гадаад_Мэдээ
143
🔴ИТАЛИЙН ТАНСАГ ДЭЛГҮҮРҮҮД ЖАГСААЛААС БОЛЖ, ХААЛГАА БАРЬЖ ЭХЛЭВ Италийн Милан хотод амьжиргааны өртөг, төрийн үйлчилгээний доголдлыг эсэргүүцсэн жагсаал эмх замбараагүй байдал болон даамжирч, 271 хүнийг саатуулан, 32 хүнийг баривчилжээ. Саатуулагдсан хүмүүсийн дунд 23 насанд хүрээгүй хүүхэд байсан. Хотын төвийн тансаг зэрэглэлийн дэлгүүрүүд бараагаа хамгаалалтад авч, үйл ажиллагаагаа түр зогсоосон байна. Засгийн газар аюулгүй байдлыг хангахаар 500 цэрэг, цагдаагийн алба хаагч нэмж байрлуулахаар болжээ. Үүнтэй төстэй мөргөлдөөн Италийн Болонья, Турин зэрэг бусад хотод ч гарч байна. “Гадаад Мэдээ”-г ажлын өдөр бүрийн 19:50 цагаас ТэнГэр ТВ-ээр болон YouTube хуудсаар дамжуулан үзээрэй. YouTube Link: youtu.be/0Z85d_5reqA Хаштаг: #TenGerTVмэдээ #Гадаад_Мэдээ
2
1
262
🔴ФРАНЦ ДАЯАР ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ЭРЧ ЧАНГАРЧ БАЙНА Францад сурагчдын эхлүүлсэн жагсаалд үйлдвэрчний эвлэлүүд болон “Шар хантаазтанууд”-ын төлөөлөл нэгдэхээр байна. Энэ бямба гарагт улс орон даяар томоохон хэмжээний жагсаалууд болохоор товлогдсон байна. Ирэх Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл зургаан сар орчим үлдсэн энэ үед барууны үзэлтэй намуудын дэмжлэг огцом нэмэгдэх шинжтэй байна. “Гадаад Мэдээ”-г ажлын өдөр бүрийн 19:50 цагаас ТэнГэр ТВ-ээр болон YouTube хуудсаар дамжуулан үзээрэй. YouTube Link: youtu.be/0Z85d_5reqA Хаштаг: #TenGerTVмэдээ #Гадаад_Мэдээ
1
141
Өнөөдрийн сэдэв: Улсын төсөв УИХ ₮2 их наядын алдагдалтай төсвийн тодотголыг баталсан. Ингэснээр ирэх 11-р сараас эхлэн ахмадын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхээр болж байна. Улсын төсвийн талаарх цуврал ярилцлага УИХ-ын гишүүн Х.Ганхуягын ярилцлагаар үргэлжилж байна. #TenGerTV
2
1
256
П.Мөнхтулга: Архангайчууд 14 жил театр хүлээж байна. Анхны төсөв нь ₮7 тэрбум байсан бол одоо ₮26 тэрбум болж нэмэгдсэн. Иймэрхүү сунжирсан төслүүдээ дуусгачихмаар байна. З.Мэндсайхан: “Өмнөх ажлуудаа дуусгая” гэдэг бодлогыг энэ жилийн төсөв дээр баримталж байгаа. Өнөөдөр мега төсөл дээр тавьж байгаа төсвийн хөрөнгө оруулалтын шалгуур сургуулийн барилга хоёрын шалгуур адилхан байгаа6 #TenGerTV #Мэдээ
261
🔴ШУУД: NEW NORMAL | НЭГДСЭН ХУРАЛДААН x.com/i/broadcasts/1oKMvNwWk…
1
184
🔴ШУУД: NEW NORMAL | НЭГДСЭН ХУРАЛДААН x.com/i/broadcasts/1oKMvNwWk…
159
Цахилаан машин цэнэглэгчийн 1квт.ц үнэ ₮800-1300 хооронд байна. Нийслэл хотод нийт 25 байршилд 80 цэнэглэгч, орон нутагт 4 байршилд 11 цэнэглэгч байгаа юм. Өөрөөр хэлбэл 2022 оноос хойш Монгол улсад импортоор орж ирсэн 1838 машинд бодож үзвэл 20 цахилгаан машинд 1 цэнэглэгч ногдож байгаа юм. #TenGerTV #ДолооАрав #Мэдээ
1
4
4
754
Нөмрөгийн дархан цаазат газрын 79.8 хувь нь галд нэрвэгджээ. Нөмрөгийн тусгай хамгаалалттай газар гал гарснаас хойш 12 хоног өнгөрч байна. Гал бүрэн унтарсан учраас хохирлын үнэлгээг тогтоох ажлын хэсэг хичнээн хэмжээний хохирол гарсныг үнэлэхээр газар дээр нь ажиллаж байна. #TenGerTV #ДолооАрав #Мэдээ
2
2
390
Өнөөдрийн сэдэв: Улсын төсөв УИХ ₮2 их наядын алдагдалтай төсвийн тодотголыг баталсан. Ингэснээр ирэх 11-р сараас эхлэн ахмадын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхээр болж байна. Улсын төсвийн талаарх цуврал ярилцлага УИХ-ын гишүүн Х.Ганхуягын ярилцлагаар үргэлжилж байна #TenGerTV
4
3
222
Мэдээлэл, харилцаа холбооны салбарыханы хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, эрх ашигаа нэгтгэн илэрхийлэх мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулагдлаа. Энэхүү холбоо хууль эрхзүйн орчны шинэчлэлт болон 6G сүлжээг хурдан хугацаанд нэвтрүүлэхэд нэн тэргүүнд анхааран ажиллана гэлээ. #TenGerTV #ДолооАрав #Мэдээ
98
Манай улсад хамгийн өндөр түвшинд хөгжсөн багийн спорт бол сагсанбөмбөг. Хамгийн их үзэгчтэй ч спорт мөн. Гэвч энэ жилийн буюу 2026-2027 оны сагсанбөмбөгийн дээд лиг энэ сард эхлэхдээ олны шүүмжлэлийг дагуулсаар эхэллээ. Учир нь нэг тоглолтын тасалбар өмнө улиралд 25 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан бол энэ жил өсөж 50 мянга болжээ. Тасалбарын үнэ нугарсанаас үүдэн тоглолтууд үзэгчгүй шахуу явагдаж байна гэлээ. #TenGerTV #ДолооАрав #Мэдээ
279