Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Франкфурт хотод Монгол Улсын Консулын газар нээхээр хоёр тал тохиролцсоныг мэдэгдлээ.
Консулын газар нээгдсэнээр Герман Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд төрийн болон консулын үйлчилгээг илүү ойр хүргэх, тэдний эрх ашгийг хамгаалах боломж нэмэгдэх юм.
Түүнчлэн Монгол, Германы иргэд хоорондын харилцаа, бизнес, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна.