Манайх лагерт байдаг садангийн хөгшинөөс гөлөг авж тэжээгээд нээх схан биерхүү нохой болж билээ. Хархад сүр бараатай хэрнээ их дөлгөөхөн. Ээж хүн шиг загнаж эрхлүүлж ярьсаар бгаад яриа айхтар ойлгодог болчихсон.
-Хөөш байвгай чи яагаад цэцгийн мандал орж хэвтээд бгаам бос чи хэвтдэг газраа оч хүн цэцэг ногоо ургуулах гэхээр сүйтгээд хаячих юм гээл цонхоор орьлоход босоод л хэвтдэг газар луугаа явна. Явахдаа машины шалавч, даавуу ч юмуу, цаасан хайрцаг, зөөлөн дэвсгэр болчих юм зуугаад түүн дээрээ хэвтэнэ. Манайхан бүгд баавгай хачин сайн нөгөөх маань эрх гж жигтэйхэн. Хэдэн жилийн дараа нөгөө лагерийн хөгшин нохойгүй болчихлоо гд аваад явчихсан бж билээ. 1 хоноод дараагийн өдөр нь дүү бид 2 аавын амжиргаа цагааныг унаад шөнө шарга морьт руу нохойгоо хулгайлхаар явсан. Тас харанхуй шөнө бсан дүү бид 2 машиныхаа гэрлийг унтраагаад садангын хашааны хайс руу аажуухан дөхөж зогсоод хайсыг нь даваад нохойгоо сулалсан.Нөгөөх маань үсэрч цовхчоод нүүр ам долоогоод дүү бид 2г дарж авахнээ. Тэвэрч гүйгээд машиныхаа кабин дотор 3лаа хаазлаад л зугатаасан. Нохой уйлдаг юм билээ. Яг л хүн шиг. Цурхиртал уйлж бгаам шиг амьсгаадаад нүүр нүдгүй бид 2г долоогоод бараг үг хэлээд загнаад бгаам шиг. Өөдгүй амьтад айлд өгч явууллаа, яасан уддаг юм, би энд уяатай хэцүү бсан гж бгаа юм шиг 2 жавьжаараа амьсгаа нь багтаж ядаж бгаам шиг гиншээд л харих хүртэл тайвшираагүй дэ. Нохой үнэхээр сэтгэлийн хөдөлгөөнтэй, хафрлаж өсгөх тусам хүн шиг болчихдог юм билээ. Тохой уяатай насаараа сул бж үзээгүй баас шээс нь овоорчихсон идүүрэнд нь угаадас хөлдчихсөн уяан дээрээ улаан галзуу амьтадыг хархаар сэтгэл өвддөг. Сайн нохой болгож бгаа нь тэр гд тэгж тамлаж тэжээдэг хүмүүст би дургүй