Нинжжамц гэх хүн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч болж “1000 сэтгүүлчийн форум” зохион байгуулна гэнээ. Нэгдэцгээе ч гэнэ үү, эрх ашиг нь зөрчигдөөд байна ч гэнэ үү?
Би таниас асуулт асуумаар байна.
Та яг тэгж ярих эрхтэй хүн мөн үү?
Хэдэн тэрбумаар нь энэ олон жил төсвийн мөнгөөр хаалтын гэрээ хийчихээд ард иргэдээ тавлаад байгаа юм уу⁉️
Олон нийтийн ТВ нэг ч төгрөгийн захиалгат нэвтрүүлэг хийж болохгүй‼️
Татварын мөнгөөр санхүүжиж байгаа бол зөвхөн олон нийтийн эрх ашигт үйлчилэх ёстой. Чадаагүй бол энэ чинь урвалт!
Гэтэл 2017 онд гэхэд л 3 тэрбум 277 сая төгрөгийн захиалга авсан байна шд? Энэний дэлгэрэнгүйг хармаар байна!
Та өөрөө МҮОНРТ-ийн ерөнхий захирал байх даа…
1. Өөрөө өөртөө Үндэсний зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр 18,5 сая төгийн урамшуулал олгосон байна. Мундаг, ховорхон дарга байна шдээ!
2. Маркетингийн менежерүүд болон ойр дотныхондоо хэдэн арван саяар нь урамшуулал гэж нэрлээд хуваачихсан байна.
3. Захирлын зөвлөлийн гишүүдэд давхардуулж 400 гаруй сая төгрөг олгосон байна?!
4. 2018-2020 онд олон нийтийн өмчөөс 615,7 сая төгрөгийг үр ашиггүй зарцуулсан гэж аудит дүгнэсэн байна. Та тайлбар хийсэн үү?
5. Энгийн ажилчид, уран бүтээлчдийн цалин, нөхөн олговорыг бол дураараа хасчихдаг л юм байна кк, бүр шүүхийн шийдвэрийг хүртэл хэрэгжүүлээгүй байна шүү дээ‼️
Төрийн аудитын тайланд эдгээр зөрчлүүд тод бичигдээд үлдчихжээ!
Одоо та сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаална гэх юм?!
Яасын өөрийнхөө удирдлага дор байсан сэтгүүлч, ажилчдын эрхийг зөрчиж байснаа ил тод яръя гэж үү?
Эсвэл өөрсөддөө хүссэнээрээ төсвийн мөнгө зарж чадахгүй дээ эрх нь зөрчигдөөд байна уу? Яг яасын бол оо?
Аан, TRUST гондоом уу? гэдэг бэлгэвчний реклам биш дээ эгч минь, юуны “ИТГЭЛ СЭРГЭЭЕ” гэсэн юм бол оо?
Хүний итгэл, сэтгэл гэдэг их эмзэг зүйл! Олон жил хуурга шиг хуурч хуурснаа ахиад итгэ нтр юукүэ хө.
Одоо харин хэн хэний ёс зүйг ярих вэ? гэдэг асуулт гарч ирж байна шүү!
Хүмүүс намайг хүн хүнлүү үсчээд байна гэх юм?! Эд нарыг чинь ийм олуулаа увайгүй гэж яаж мэдэхэв дээ! 🥲🥲