Махны зах зээлээс ченжүүдийг зайлуулъя гэдэг санаачлага бол махны зах зээлийг устгая гэж буйтай адил солиорол, тэнэглэл, тахал хар оркын гэнэн тэнэг харанхуй бодол юм. Монгол бол асар өргөн уудам газар нутагтай, тээвэр ложистикын хувьд дэлхийн хамгийн хүнд, дампуурсан өгөгдөлтэй улс орон. Харин ченжүүд бол энэ ложистикын хүндрэлийг шийдэж өгдөг жам ёсоороо чөлөөт өрсөлдөөн нь үүсгэн бий болгосон зах зээлийн ложистик тогтолцоо юм. Ченжүүд байгаа учраас супермаркет бүрд мах очиж, малчид орлоготой байж хэрэглэгчид гэрийнхээ үүднээс махаа хэрэглэдэг. 2000 орчим ченж махны индастрид оролцдог учраас цэвэр чөлөөт өрсөлдөөний зарчмаараа л үнэ нь тогтдог. Гэтэл өнгөрсөн намар ченжүүдийг зайлуулах санаачлага өрнөснөөр ченжүүд мах нөөцлөхөөс татгалзаж эхэлсэн. Уг нь жил бүрийн намар ченжүүд хэдэн арван тэрбум төгрөгийн махыг хөлдөөж нөөцлөөд хавар зах зээлд нийлүүлж үнийг нь тогтворжуулдаг гал хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг бсан юм. Тэр нь байхгүй болчихоор ийнхүү 1кг мах 40К давж байгаа хэрэг. Ченжүүдийг үзэн ядаж, зайлуулах оролдлого хийх бүр махыг улам үнэтэй болгож, энэ зах зээл улам сүйрнэ. Учир нь чөлөөт өрсөлдөөний эсрэг ажилласан ажиллагаа бүр сүйрэл дагуулдаг нь хүн төрөлхтөн хэдэн зуун жилийн түүхээрээ туршиж батласан хууль юм. Ченжүүд махыг үнэтэй болгодоггүй, харин ч эсрэгээрээ хямдруулдаг энэ зах зээлийн ложистик зангилаа, чөлөөт өрсөлдөөнөөр жам ёсны тэнцвэрийг нь тогтоож өгдөг амин чухал зах зээлийн хэсэг юм.