САЛБАРЫН ТӨДИЙГҮЙ УЛСЫН ХӨГЖЛИЙГ ХУРДАСГАХ АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ЭЦЭСЛЭН БАТЛАГДЛАА. 👏👏👏
13 жил хүлээгдсэн Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт УИХ-аар батлагдсанаар манай Улсын эдийн засагт томоохон эерэг өөрчлөлтийг авчрах нэг том дохио болж байна. 📈
Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж, орон нутагт очих өгөөж өсөж, хайгуул, боловсруулалт, хариуцлагын тогтолцоонд чухал шинэчлэл хийгдсэн эрх зүйн орчинтой боллоо. ⛏️
ОРОН НУТАГТ ОЧИХ БАЯЛГИЙН ӨГӨӨЖ НЭМЭГДЭНЭ.
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс (АМНАТ) орон нутагт хуваарилах хэмжээг 10% байсныг 20% хүргэж, уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй аймаг, сумдын хөгжлийг дэмжинэ.
🔎 ЭРЭЛ, ХАЙГУУЛЫН САЛБАР ДАХИН СЭРГЭНЭ.
Геологийн суурь судалгаа, эрэл, хайгуулын ажил эрс сэргэж, тусгай зөвшөөрөл олголтыг олон төрөлтэй болгож байна. Ингэснээр газрын хэвлийн судалгааны ажилд зарцуулах зардал өсөж нөөц баялагийг нэмэгдүүлэх ажил эрчимтэй хийгдэнэ. Шинэ хөрөнгө оруулалтууд эрс нэмэгдэж, ирээдүйн эдийн засгийн өсөлтийг тэтгэх шинэ ордуудыг нээн илрүүлэх боломж нээгдлээ.
🏭 УХААД ШУУД ЭКСПОРТОЛДОГ БОДЛОГООС ҮЕ ШАТТАЙ ТАТГАЛЗАЖ, БОЛОВСРУУЛж, НЭМҮҮ ӨРТӨГ БҮТЭЭХ БОДЛОГО ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ.
Улсын хэмжээнд зогссон байгаа 47 боловсруулах үйлдвэрүүд ажиллаж эхэлнэ. Дотоодын борлуулах үйлдвэрүүд түүхий эдийн дутагдлаас гарлаа. Баяжуулалтын 123 үйлдвэрийг бүртгэлжүүлж, нэгдсэн бодлогоор дэмжих боломж бүрдлээ. Эдийн засгийн үр өгөөжгүй дагалдах ашигт малтмалд АМНАТ ногдуулахгүй байх зохицуулалтаар боловсруулах үйлдвэрлэлийг дэмжинэ.
🌱ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ ШИНЭ ШАТАНД ГАРНА. Байгаль орчны нөхөн сэргээлт, уурхайн хаалтын хариуцлагыг өндөржүүлж, ухсан бол нөхөн сэргээдэг санхүүжилтийн баталгааг бүрдүүлээ. Хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ.
ЭРХ ЗҮЙН ОРЧИН ТОДОРХОЙ БОЛНО. Хуулийн 267 давхардал, 150 зөрчил, 150 хийдлийг арилгаж, салбарын үйл ажиллагааг илүү ойлгомжтой, тогтвортой зохицуулалттай боллоо.
Байгалийн баялгаа зөвхөн олборлоод шууд зарах бус, нэмүү өртөг шингээн боловсруулж, үр өгөөжийг нь орон нутаг, иргэдэд илүү хүртээх шинэ бодлого хэрэгжиж эхэлнэ.
Хуулийг УИХ-с байгуулагдаж, хэлэлцүүлэгт бэлдэж хичээн ажилласан УИХ гишүүн ТББХ дарга Болдын Жавхлан болон ажлын хэсгийн гишүүд, УИХ-ын гишүүддээ талархал илэрхийлье.
Монгол улсын маань эдийн засаг тэлж, байгалийн баялгийн үр өгөөж ард иргэдэд илүү очих эх зүйн орчны өөрчлөлтийг хийж өгсөн УИХ, ЗГ-н гишүүд, сэтгэл, оюунаа зориулсан хүн бүхэнд талархал илэрхийлье.
@BYAMBATSOGT_S @NyamUchral
Бидний Монгол улс үүрд мандан бадрах болтугай!
Ажлын хэсгийн ахлагч Болдын Жавхлан Javkhlan Bold
Ажлын хэсгийн гишүүд Батнайрамдал Отгоншар - Nagi Otgonshar
Доржсүрэн Үүрийнтуяа
Нанзадын Наранбаатар
Цэвэгдоржийн Туваан
Болдын Уянга УИХ-ын гишүүн Агваанлувсангийн Ундраа
Баатаржавын МӨНХСОЁЛ
Ринчиндоржийн Батболд