Улсын төсвийн тодотголоор Эрчим хүчний салбарын төсөвт гурван тоо л өөрчлөгдсөн.
Хасагдсан нь 5/31-нээс өмнө гэрээ байгуулж чадаагүй хөрөнгө оруулалтаас татагдсан 19.9 тэрбум, урсгал зардлаас хэмнэсэн 167.3 сая. Харин нэмэгдсэн нь татаас 200 тэрбум (импортын үнэд 107.3, засвар тоног төхөөрөмжид 92.7).
Бөөн бодлого, тооцоо, ажил, яриа хэлцэл болж, хасч талласаар энэ дүнг тавиулсан. Гэтэл өнөөдөр нэг гишүүн зүгээр л санал гаргаж санал хураалгаад 13.8 тэрбумыг нь өөр зориулалтаар "дээрэмдлээ". Тэр төсөв хайж буй зорилгыг нь үгүйсгээгүй, тэрнийхээ төлөө урьдчилан төсөв боохоос өмнө бодох, тооцох, ажиллах, нөлөөлөх, өөрөөр хэлбэл гишүүд улс төрөө өөрсдөө хийх ёстой юм.
Барьсан загасыг булааж авдаг шиг юм байж болохгүй, тийм бодлого, төсөв ч гэж байх ёсгүй. Төсөв болгоны цаана асуудал шийдэл, ажил, хүн байгаа.