Амьдралыг ойлгоё, бүтээе, урлая.

Mongolia
10.26 ны УБ хотын 3-4 цаг үргэлжилж буй түгжрэлийн зардлын ерөнхий : Машин : 200 000 Шатахуун зарцуулалт : ~ 10л/3-4 цаг Шатахууны үнэ : ~3900 төг Дүн : 7 800 000 000 төг агаарт шатаалт
1
1
91
yesunerdene retweeted
Элсэн чихрийг багасгаж гэдэсний бичил биетнээ хамгаалаарай Антибиотик хэрэглэх үед элсэн чихэр ихтэй хүнс хэрэглэх нь гэдэсний ашигтай бактерийн олон янз байдлыг бууруулж болзошгүй бөгөөд хооллолтоо өөрчлөх нь үүнээс сэргийлэхэд тусалж чадна.
1
4
8
541
Ойд очин баавгай алах гж бгаа бш гэрт баавгай орвол ях, алагдах уу ? Үнд/хуулийн эрхэм зорилго "Хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулна". Хууль нь хүнээ, хүн нь эрх, эрхээрээ бие биеээ хамгаалж нэгнийхээ эрх чөлөө тус/тогтнол нь блно гх ч хүн баавгай 2 хүний гэрт ямар эрэмбэтэй вэ?
1
68
Хөөе баавгай намайг идэхгүй хүлээж бай! Би дарга руу утасдаад хэлье. Ккк
1
1
31
Татвараа бүрэн авья. Оюутолгой компани өнөөдөр 🇲🇳 баялгийг ашиглаад 5% нөөц ашигласны төлбөр л төлж байна. Ашгийн татвар буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлдөггүй. Монгол Улс олон жил үргэлжилж буй татварын арбитрын маргаанд ялагдах юм бол цаашид ч ашгийн татвар авахааргүй байна. Энэ юу гэсэн үг вэ? Оюутолгой компани энэ оны эхний 8 сарын байдлаар зэсийн баяжмал экспортлоод 20 их наяд төгрөгийн орлого олжээ. Үүнээс бид 5% буюу 1 их наяд төгрөгийн л бодит татварын орлого авсан. Энэ бол маш чамлахаар дүн юм. Бусад улсуудад бодитоор 30-40% татвар авах нь байдаг л жишиг. Огт ашгийн татвар төлөхгүй гэдэг бол бид маш муу гэрээ байгуулсны нэг илрэл. Үүнийг өөрчлөх цаг болсон. Оюутолгой компаниас татвараа бүрэн авдаг больё. #оюутолгойгМонголчуудад
14
56
96
16,498
Монголчуудын хэрүүл дундуур ХЭН ойгоос Баавгай хөөж туугаад бгаа юм бэ ? Болиоч хө ! Хэрүүл ч тайван хийлгэхгүй. Баавгайд ч хэцүү бгаа ш дээ.
1
78
yesunerdene retweeted
ШХАБ-ын хурал Киргизийн Бишкек хотод болж байгаа энэ үеэр зөвхөн бид ч биш дэлхий дахин Киргиз улсын эдийн засгийн хөгжлийг шагшиж байна. Манайхаас 2 дахин олон хүн амтай боловч эдийн засаг нь байнга ядуу байсан энэ улс яагаад ингэж хурдан хөгжив гэж би ч гэсэн гайхаад хэдэн тоог нь ухаж үзлээ. Хэд хэдэн гайхалтай тоонууд байна. 2021 онд буюу Ковидын эхлэл үе, Украйны дайны өмнөхөн Монгол Улсын эдийн засаг 15 тэрбум ам.доллар, Киргиз 9 тэрбум ам.доллар байж. Ердөө 4 жилийн дараа манайх 25 гаран, Киргиз харин 22 гаран болж, бараг гүйцэж иржээ. Жапаров Ерөнхийлөгч болоод эдийн засаг нь бодитоор тасралтгүй 9-11 гаран хувьтай өссөн байна. Яаж ингэж хурдан өсөв өө? Тэднийх манайх шиг их байгалийн баялаг байхгүй. Экспорт нь дөнгөж 3 тэрбум ам.доллар байгаа нь манай 16 тэрбум ам.доллартай харьцуулахад 5 дахин бага дүн. Адилхан далайд гарцгүй. Жапаров 2021 онд Ерөнхийлөгч болонгуутаа Үндсэн хуулиа өөрчилж, бүх нийтийн сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгч нь гүйцэтгэх засаглалаа тэргүүлдэг болсон байна. Түүнээс өмнө Киргизийн систем нь манайтай төстэй, Парламентаас сонгогддог Ерөнхий сайдтай байжээ. Шийдвэр гаргалт хурдан болж, Засгийн газар нь илүү маневртай болсон байх. Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийхдээ хэн ч хариуцлага хүлээдэггүй тогтолцоог өөрчилнө гэж уриалж явсан. Азаар, эзээр ч гэх үү, 2022 онд Украйны мөргөлдөөн эхэлж, ОХУ үндсэндээ барууны ертөнцөөс тусгаарлагдсан. Маш олон санкц хоригт орж, худалдаа нь Ази руу чиглэсэн. Яг энэ салхины чигийг Киргиз улс маш зөв ашиглаж чадсан байна. Хэдийгээр албан ёсны статистикаар жилийн экспорт нь 3 тэрбум ам.доллар гэж байгаа боловч ОУВС-гийн тооцоогоор тооцоонд ороогүй экспортын дүн жилд 4-5 тэрбум доллар хүрсэн байна. Ингэж тооцвол экспорт нь эдийн засгийнхаа гуравны нэг, дөрөвний нэг орчим. Энэ их экспортын дүн нь Хятад болон Азийн бусад улсаас хоригт орсон ОХУ руу дахин экспортлож байсан гэдгээр тайлбарлагдана. Худалдааны санкцад ОХУ орсноор импортын хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй болсон, Киргиз дунд нь тоглож, шууд авч чадахгүй байгаа улсаас нь өөрийн газар нутгаараа дамжуулж ОХУ руу худалдаж, маш их ашиг хийжээ. Мэдээж, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн гэдэг давуу тал. Гэхдээ энэ жижиг улс хямрал хүндрэлийн нөхцөл байдлыг ашигтайгаар эргүүлж чадсаны тод жишээ болж байна. Маш олон иргэд нь ОХУ-д ажиллаж амьдарч, ар гэр рүүгээ мөнгө шилжүүлдэг, тэр нь улсынх нь гадаад валютын нөөцийн чухал бүрэлдэхүүн болдог улсын хувьд Украйны дайн тун эвгүй тусч болохоор байсан. Дэлхийн банк Киргизийн эдийн засгийг 2022 онд хямралд орно гэж таамаглаж байсан, гэтэл 2021-2025 онуудад 9-11 хувиар өсчээ. Бас нэг хүчин зүйл нь мөнгөний бодлого нь байх шиг байна. 2021-25 онд төгрөг 20 гаруй хувиар суларсан бол Киргизийн сом мөнгөн тэмдэгт нь бараг хэвэндээ. 2021 онд доллар 2,800 төгрөг байсан нь 3,500 орчим, харин сом/доллар ханш 84 байсан нь одоо 87. Ханшаа ингэж хадгалахын тулд Киргиз алт ихээр нөөцөлсөн байна. Монголтой харьцуулаж харъя л даа. 2021 онд Монголбанкны алтны нөөц 10 тонн, Кыргыз 10 тонн. Одоо манай нөөц 8 тонн, Киргиз 48 тонн - 6 дахин их. Хэдийгээр Киргиз манайхаас бараг 2 дахин их алт олборлодог боловч алтны нөөц ийм их зөрүүтэй байгааг төв банкны бодлогын ялгаа л тайлбарлана. Монголбанк алт ихээр худалдаж авдаг боловч түүнийгээ гадаад валют болгож зараад байсан байна. Киргиз харин алтаа нөөц болгож хадгалаад байсан байна. Дайн мөргөлдөөний үед алтны үнэ өсдөг жамтай. Киргизийн төв банк алтны үнийн өсөлтийг ашиглан, үндэсний валют болох сомын ханшаа хамгаалж чадсан байна. Манайх харин дэлхий дахины өөрчлөгдөж буй нөхцөл байдлыг мэдрэхгүй, өмнөх бодлогоо хэвээр нь үргэлжлүүлж иржээ. 1/2
21
26
42
5,523
Улс төрийн өнцөгөөс шийдвэр гаргадагаа больчих оо. Иргэд улс төрчид биш. Бүгд л хамгийн сайнаараа амьдрал залгуулах гд зүтгэж бгаа. Амьдралтай шийдвэр гарга. Улс төр амьдрал биш хүчлэл болчоод бна. Улс төр нь бодлого шүү. Ядаж 50-с дээш хувьд нийцэхээр зохицуулалт хх.
66
3.5 сая хуульгүй, эзэнгүй малнууд болжээ. Баримт өгдөг газар ч олдохоо блаа. Ийм малын сүрэг хэд ч таслагдаж хаашаа ч туугдах юм. Ёстой нөгөө ямар зүрх ч хайлах гдг шг ямар үр дагавар, үр дүн хүлээж бдг юм бол доо.
1
2
85
Оюутолгой төсөлтэй холбогдуулж худал мэдээлэл их цацагдах болсонтой холбогдуулж өөрийн оролцож хийсэн ажлын талаар тайлбар хийе. Миний бие 2020 оны 8 сард төрийн албанд томилогдон ажиллаж эхлэх үед Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал анх тооцоолсноос даруй 30 гаруй хувь буюу 1.45 тэрбум ам.доллароор нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа 2 жил гаруй хугацаагаар хойшилж хүндрэлтэй нөхцөл үүссэн байсан. Энэ талаар Рио Тинто компани анх 2019 оны 7 дугаар сард олон нийтэд мэдээлж байсан бөгөөд зардал их хэмжээгээр нэмэгдэж, хугацаа хойшилсон шалтгааныг геотехникийн нөхцөл буюу өөрсдөөс шалтгаалаагүй гэж тайлбарлаж байсан. Оюутолгой төслийн гүний уурхайн ашиглалтад орох хугацаа ийнхүү хойшилж, зардал их хэмжээгээр нэмэгдсэн нь төслөөс ирэх үр өгөөжид сөргөөр нөлөөлсөн бөгөөд мөнгөн урсгал хойшилсноор өнөөдөр асуудал болоод байгаа зээлийн хүү их хэмжээгээр хуримтлагдаж Оюутолгой ХХК-ийн өр зээлийг (энэ оны 3 дугаар улирлын байдлаар хуримтлагдсан хүүгийн хамт нийт зээлийн хэмжээ 19.9 тэрбум ам.долларт хүрсэн) нэмэгдүүлсэн. Энэ нь манай улсад ирэх үр өгөөжид ч сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болж байсан учраас гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон шалтгаан нөхцөлийг судалж тогтоох шаардлагыг Засгийн газрын Ажлын хэсгээс 2020 оны 10 дугаар сард гаргасан. Шаардлагын дагуу Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Тусгай хороог 2020 оны 11 дүгээр сард байгуулсан. Тусгай хороо гадаадын мэргэшсэн зөвлөхүүдийг томилон ажиллуулж 2021 оны 8 дугаар сард хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарсан. Үүнд геотехникийн нөхцөл байдал биш харин Рио Тинто компанийн менежментийн алдаанаас шалтгаалж зардал их хэмжээгээр хэтэрч, хугацаа хойшилсон гэж дүгнэсэн байдаг. Мөн зардлын аудит хийх зөвлөмжийг дүгнэлтэд тусгасан. Энэ хугацаанд Засгийн газрын Ажлын хэсэг холбогдох судалгаа, яриа хэлэлцээний бэлтгэлийг хийж, цаашид Оюутолгой ХХК-ийн гүний уурхайн бүтээн байгуулалтын хяналтыг сайжруулах шаардлагыг тавьж 2021 оны 11 дүгээр сард Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс энэ асуудлаар тогтоол баталж байсан. Монголын талын 34%-ийг эзэмшдэг Эрдэнэс оюу толгой ХХК төсөлд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг санхүүжүүлэх зорилгоор 20 сая ам.долларыг 4 жилийн хугацаатай олгохоор (улирал тутам тайлан хүргүүлсний үндсэн дээр санхүүжилт олгодог байсан бөгөөд Эрдэнэс оюу толгой компанийн дансаар дамжсан, тус компани захиран зарцуулсан) шийдвэрлэсэн. 3 хуудас урт, дэлгэрэнгүй тогтоолд зардлын аудит хийх асуудал ч туссан. Дээр дурдсан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн яриа хэлэлцээний тодорхой үр дүн гарч, монголын талын эзэмшлийн 34%-д ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглүүлж, нэмэлт зардлыг Рио Тинто компани хариуцахаар болсон. Бид ОТ төсөлд 34% үнэгүй эзэмших болсон нь байгалийн баялагтай бусад улсуудад ч жишиг болох яриа хэлэлцээний үр дүн байсан. Үргэлжлүүлэн зардлын аудит хийх ажил хүлээгдэж байгаа бөгөөд Засгийн газраас байгуулсан Ажлын хэсэг зээлийн хүүг бууруулахаас гадна хуримтлагдсан хүүг хувьцаанд хөрвүүлэх, цуцлахад анхаарч ажиллах нь зүйтэй. 2021 оны 12-р сард гаргаж байсан энэ саналыг Рио Тинто компани тухайн үед хүлээж аваагүй бөгөөд энэ удаагийн яриа хэлэлцээнд тодорхой үр дүн гараасай гэж бодож байгаа учраас дэлгэрэнгүй тэмдэглэл орууллаа. Бид дотроо нэгдмэл байж, улс төрийн хүсэл зориг байхад Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээнүүдийг сайжруулж засах бүрэн боломжтой. Зөвхөн улс төрийн ашиг хонжоо хөөж, өмнө нь хийсэн ажлыг үгүйсгэх эсхүл буруугаар мушгин тайлбарлах нь бидэнд биш харин ширээний нөгөө талд сууж буй талд л ашигтай. Хуульч хүний хувьд Оюутолгой төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллах нь нэр төрийн хэрэг байсан. Цаашид ч Оюутолгой төсөл Монгол Улсад өгөөжтэй байхад анхаарч ажиллах болно. 2025 онд 4.5 тэрбум ам.доллар буюу 16 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой компани манай улсын төсөвт 5%-ийн нөөц ашигласны төлбөрөөс (810 тэрбум төгрөг) өөр дорвитой татвар төлөхгүй байгаа нь харамсалтай.
18
55
77
8,196
yesunerdene retweeted
Ер нь бол том татвар төлж бгаа хүн бүр хөдөлмөрийн баатар, дундаж татвар төлж бгаа нь гавъяат, татвар төлж бгаа л бол алтан гадас одонт шахуу гавъяатнууд юм шд. Даанч Монголд татвараас зугатагчид, халамж хүртэгчид, шинэгчид, паразитлагчид олонхи нь.
3
19
57
2,769
yesunerdene retweeted
Заа Рио-той хийсэн хэлцэлд баяр хүргэе. Одоо Хэлцэл Хийх Урлагийн курст энэ чухал албан тушаалтнуудаа нэг хамруулчих. Олон хэлцэл хийх байлгүй дээ цаашид. АН - МАН гэлтгүй. Тэр өөрийн өмчийнхөө 34 хувийг худалдаж авсан дэлхийд гайхагдах эргүү явдлыг заавал кэйс болгож оруулаарай. Бүү давтагдаг. @NyamUchral
8
36
87
6,014
yesunerdene retweeted
🇲🇳 ОЮУТОЛГОЙД ХЭЧНЭЭН МӨНГӨ ЗАРЦУУЛЖ, ХЭРХЭН САНХҮҮЖҮҮЛСЭН БЭ? ШИНЭ ТОХИРОЛЦОО ХЭР ҮР ДҮНТЭЙ ВЭ? 2026.06.30-ны өдөр Монгол Улсын ЗГ болон Rio Tinto групп Оюутолгойн хувь нийлүүлэгчийн зээлийн хүү, менежментийн зардлыг бууруулахаар тохиролцсоноо зарлав. Энэ нь зөв чиглэлд хийсэн бодит алхам мөн. Гэхдээ хэр том үр дүн вэ, цаашид юу анхаарах вэ гэдгийг ойлгохын тулд ерөнхий зургаа харъя. ОЮУТОЛГОЙД ХЭН ХЭДЭН ДОЛЛАР ЗАРЦУУЛСАН? 2025 оны байдлаар Оюутолгойн нийт хөрөнгө оруулалт $25 т.б орчим. Энэ нь Монгол Улсын нэг жилийн ДНБ-тэй тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт юм. Энэ хөрөнгө оруулалтыг Rio Tinto-ийн зээл, ОУ-ын синдикатын төслийн зээл, ОТ-н өөрийнх нь орлого гэсэн 3 эх үүсвэрээс санхүүжүүлжээ. 1️⃣ Rio Tinto-ийн хувь нийлүүлэгчийн зээл: Хамгийн том бөгөөд хамгийн маргаантай хэсэг. Анх $9.2 т.б зээл хувь нийлүүлэгчийн, спонсорын, урьдчилгаа төлбөрийн зэрэг хэлбэрээр олгосон, хүүгийн төлбөр нэмж хуримтлагдсаар өнөөгийн үлдэгдэл $15.8 т.б. Хүү нь өчигдөрийг хүртэл ойролцоогоор 11.1% (SOFR + 6.5% + тохируулга) байсан тул жилдээ ойролцоогоор $1.8 т.б нэмж хуримтлагдан, ногдол ашиг хойшлох гол шалтгаан болж ирсэн. 2️⃣ Төслийн санхүүжилтийн зээл: ОУ-ын банк, хөгжлийн санхүүгийн байгууллага, экспортын агентлагуудаас $4.4т.б төслийн санхүүжилт босгосноос өнөөдрийн үлдэгдэл нь $3.8 т.б. Хүү нь SOFR суурь хүү дээр нэмэх нь 2.6-3.7% буюу жигнэсэн бодит хүү ойролцоогоор 7.52%. Дээр нь Рио Тинто төлсийн гүйцэтгэлийн баталгаа гаргасны шимтгэл нэмэгдэнэ. Энэ зээл бол олон улсын жишгийн дагуу хугацаатай, зах зээлийн хүүтэй, уурхайн орлогоос эргэн төлөгдөж буй энгийн төслийн санхүүжилт бөгөөд өчигдрийн тохиролцоо энэ хэсэгт хамаарахгүй. Муу нэртэй Дубайн гэрээ энэ гарцыг нээсэн. 3️⃣ Уурхайн үйл ажиллагааны мөнгөн урсгал Дээрх 2 зээлийн дүн $13.3 т.б (хуримтлагдсан хүү ороод $20 т.б) бөгөөд Оюутолгой төсөлд зарцуулсан бусад зардлыг уурхайн өөрийнх нь орлогоос төлж иржээ. МОНГОЛЫН 34% ҮНЭХЭЭР ӨРТЭЙ ЮУ? Анх манайхан хөрөнгө оруулалтын гэрээ хийхдээ лавтай 2 алдаа хийсэн юм шиг. 1. Риог хөрөнгө оруулна гэхээр шууд л эздийн өмчид нь хөрөнгө оруулаад equity хийх нь гэж ойлгосон. Гэтэл тэд хөрөнгө оруулалтаа зээл хэлбэрээр тэгээд бас чамгүй өндөр хүүтэйгээр өгсөн. Гэрээнд үүнийг хязгаарлаагүй. 2. Монголын тал заавал 34% авна гэснээс болоод энэ хувьдаа ногдох өрийг эхний өдрөөсөө хуваалцаад эхэлсэн. Хэдийгээр 2022 онд $2.4 зээл хаасан гэж буй ч дээр дурдсан $20 т.б өрийн 34% шууд бусаар манай талын өр гэсэн үг. Товчхондоо ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ vs ХУВЬ ЭЗЭМШИЛ, МӨНГӨН УРСГАЛ vs НОГДОЛ АШИГ гэсэн төөрөгдөл. ӨЧИГДРИЙН ТОХИРОЛЦООНЫ ТУХАЙ Хэрэв мэдэгдэлд дурдсанчлан хувь нийлүүлэгчийн зээлийн хүү 2.5 нэгж хувиар буурсан бол $16 т.б үлдэгдэл дээр жилд ойролцоогоор $400 саяар хүүгийн зардал буурах бололтой. Энэ нь ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулах эерэг нөлөөтэй. Гэхдээ үнэхээр ногдол ашиг хуваарилбал! Нэмээд менежментийн төлбөрийн хувийг бууруулсан явдал нь бас нэг ахиц болжээ. Гэвч үе үеийн ЗГ цаашид анхаарах, сайжруулах зүйлүүд байсаар байгаа. Оюутолгойн урт хугацааны өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд: • Улс төрийн мэдэгдэлээ дагаад тодорхой тоо баримт,үг хэллэгээр цаасан дээр буусан тохироогоо ил тод болгох. Devil is in the detail гэж үг бий. • Хувь нийлүүлэгчийн зээлийн үлдэгдэл, бүтэц, хуримтлагдсан хүүг бүрэн ил болгох. • Менежментийн болон техникийн үйлчилгээний төлбөрийг олон улсын жишигтэй харьцуулан үнэлэх. • Entrée Resources-ийн асуудлыг Монголын эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэх. Мэдэгдэлд энэ асуудлаар ойлголцоно хамтран ажиллана гээд байгаа боловч чухам юу тохирсон? Хэн нь ямар буулт хийсэн? Манай ЗГ авсан хөнгөлөлт, урьдчилж авч тараах гэж байгаа “ногдол ашгийнхаа оронд” ЯМАР ҮНЭ ТӨЛЖ БАЙГААГ ТОДОРХОЙ ЗАРЛАХ!
3
20
19
2,638
yesunerdene retweeted
Хөндлөнгийн шинжээчид томилж далд уурхайн зардал хэтэрсэн нь Риогийн алдаатай үйл ажиллагаанаас болсныг хөдлөшгүй баримтаар нотолсон ганц кэйс л би мэднэ.
19
21
650
yesunerdene retweeted
Оюутолгойгоос энэ жил НОГДОЛ АШИГ хүртээх үр дүнд хүрлээ гэсэн байна. Хувь нийлүүлэгчдийн гэрээ, "Дубайн гэрээ"-гээр доорх 20 банкны өмнө хүлээсэн үүргээ яаж зохицуулсан бэ? гэдэг асуудал
4
15
18
1,699
yesunerdene retweeted
Энэ мэдээнээс бол Онтрэг явуулбал ногдол ашиг өгье гэж хэлсэн юм шиг л уншигдаад байна. Гол нь Онтрэ дээр яг юу тохирох гээд “хэлэлцээр” хийсэн болж “сюрприз” бариад байгаа юм бол доо… 🧐🧐
3
23
33
1,110
yesunerdene retweeted
Эдийн засагч Н.Энхбаяр: Нэг удаад маш өндөр үнэ тогтоож ирж буй жуулчин, гийчнээ дахин ирэхгүй болтол үргээдэг нь Монгол менежментийн ухаан юм даа!
7
87
149
5,609
yesunerdene retweeted
Г.Дамдинням: Өнөөдөр Оюу толгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийн сүүлийн хугацаа. Эцсийн байдлаар тохиролцож чадахгүй бол төслийг зогсооно‼ @Daimka07
5
55
58
11,646