2030 он гэхэд хамгийн үнэ цэнтэй ур чадварууд; Дэлхийн эдийн засгийн форумын судалгаанаас…
Ирээдүйд амжилттай ажиллах хүмүүс:
✔️ Тодорхой сэтгэж чаддаг.
✔️ Хурдан дасан зохицдог.
✔️ Үр дүнтэй манлайлдаг.
Хамгийн өндөр үнэ цэнтэй ур чадваруудын дунд:
✔️Системийн сэтгэлгээ
✔️ Бүтээлч сэтгэлгээ
✔️ Аналитик сэтгэлгээ
✔️ Өөрийгөө танин мэдэх, өөрийгөө сэдэлжүүлэх чадвар
✔️ Манлайлал, бусдад нөлөөлөх чадвар
✔️ Тэсвэртэй, уян хатан, дасан зохицох чадвар
✔️ Сониуч зан, насан туршдаа суралцах чадвар
AI улам л чадварлаг болж бга ч хэрэгсэл өөрөө зорилгоо тодорхойлохгүй. Контекстийг бүхэлд нь ойлгож, сонголт хийж, үр дагаврын хариуцлагыг хүлээх нь хүний үүрэг хэвээр байх болно.
Тиймээс 2030 оны бодит давуу тал нь AI-тай өрсөлдөхөд биш, AI-ийг ашиглан хүний сэтгэлгээ, шийдвэр гаргалт, манлайллын чадвараа илүү хүчтэй болгоход оршино.
Эх сурвалж: World Economic Forum, Future of Jobs Survey 2024; Jeroen Kraaijenbrink.