📌Г.Тэмүүлэнг сайд болгох чуулганы ирцийг МАН-ынхан БҮРДҮҮЛСЭНГҮЙ
Өнөөдөр өглөө МАН-ын генсек “Бид хагаралгүй” гэж хэлсэн. Гэтэл хэдхэн цагийн дараа ЗГ-ын гишүүнээ томилж, тангараг өргүүлэх чуулганд нь “ГУЧ”-ийн талаас 24 гишүүн нь орсонгүй. 16 нь таслаад алга болсон. 8 гишүүн нь “зугтав”. Үнэхээр л хагаралгүй юм бол АН-аас шалтгаалахгүйгээр ирцээ бүрдүүлээд сайдаа томилоод, ЕС нь итгэл хүлээлгэхээ оруулаад батлуулаад, тодотгол төсвөө батлаад явах хэрэгтэй.
Парламентын ирц 64 гишүүн болсон тохиолдолд чуулган хуралдаж эхэлдэг. Тэд дангаараа ирцээ бүрдүүлэх эрхтэй. Нэмээд засагт хамтарч байгаа бусад намын сайдууд, гишүүд нь хаачив ⁉️‼️
Хууль зүй, дотоод хэргийн сайдад Г.Тэмүүлэнг танилцуулах УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны ирц бүрдээгүй. Тэгвэл тус чуулганыг хуралдаанд МАН-ын 16 гишүүн, 8 гишүүн чөлөөтэй, томилолтой гэж "зугтжээ"
Тайлбар: ОТ-орон нутгийн томилолт, ГТ-гадаад томилолт, ЭЧ-Эмнэлгийн чөлөөтэй, ЧӨ-Чөлөө өгсөн